Байр түрээслүүлэх зараар 17 удаа залилан хийсэн 19, 23 настай хоёр иргэнийг шалгаж байна

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид “Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх зар нийтэлж бусдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, 19 настай, эмэгтэй “А” болон 23 настай, эрэгтэй “Т” нар нь 2022 оны 06 дугаар сараас хойш цахим орчинд байр түрээслүүлэх худал зар нийтэлж, одоогоор 17 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь тогтоогдоод байна. Иймд байр түрээслэхээр залилуулсан иргэд тус цагдаагийн хэлтэст хандан хамтран ажиллана уу. Байр, орон сууц зарах, түрээслэх зар, мэдээллийг ашиглан бусдыг залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа тул аливаа мэдээллийн үнэн, зөв эсэхийг сайтар нягталж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

Leave a Reply

Your email address will not be published.